Олон орны төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд нэгэн дор цугларсан Ази Европын дээд хэмжээний чуулган амжилттай болж өнгөрлөө. Төрөөс 21 тэрбум төгрөгийн төсөв батлан зохион байгуулсан энэхүү дээд хэмжээний уулзалтыг хөнгөвчилсөн тун чухал хүмүүс бас бий. АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы хүрээнд нийт 12000 гаруй хүн ажилласнаас арав орчим хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэгдсэн “Сайн дурынхан” байв.

Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, гадаадын сургуулиудад суралцагчид хийгээд залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн тэд Монгол улсын түүхэнд хамгийн олуулаа сайн дурын ажилд оролцсон залуус юм. Эх орондоо дээд хэмжээний чуулган зохион байгуулагдаж буй арга хэмжээнд хувь нэмрээ оруулахаар өөрсдийн хүслээр нэрээ бүртгүүлсэн тэдний 120 гаруй нь гадна, дотнын сэтгүүлчдийн жинхэнэ туслах байв.

Наашаа харж монголоор, цаашаа харж англиар, тийшээ харж японоор ярих тийм л чадвартай, үүрийн 03:00 цагт ирчхээд нүүрэндээ мишээл тодруулах тийм л сэтгэлтэй залуус өөрсдийн хүслээр АСЕМ-ыг зохион байгуулахад том тус үзүүлсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон билээ.

Тэгвэл энэ залуус АСЕМ-аас юу сурч авсан бэ?

ҮНЭНБАТЫН ЧИНТАЙХ 20 нас

- Бид гурван сарын турш АСЕМ-д бэлтгэгдсэн хэдий ч их сандарч байсан. Яах бол, гэхээс эмээж байлаа. Гэхдээ бэлтгэл байсан болохоор яг чуулган эхлээд ажиллаж байхад сандрах зүйл огт байхгүй юм билээ. Хамгийн гол нь ХАРИУЦЛАГАТАЙ болсон. Наад зах нь цаг баримтлахаас эхлээд сурсан зүйл их бий.
Түүнчлэн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсаны ачаар Монгол улс дараа дараагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах нөхцөл бүрдлээ гэж бодож байна.


Илүү дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж үзнэ үү! To read more, please click on following link: Тэд АСЕМ-аас юу сурав? | Gogo News