Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад 1100 гаруй Сайн дурынхан дэмжлэг үзүүлж ажиллав.
АСЕМ-ын сайн дурынхан нь улсын болон хувийн хэвшлийн 22 их дээд сургууль, гадаадын их дээд сургуулиудад суралцагчид болон залуу мэргэжилтнүүдийн төлөөллүүдээс бүрдсэн ба ур чадвар, хүсэл эрмэлзэл, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, шат шатны сургалт, мэргэшүүлэх дадлагад хамарсан залуус нийт 11 ажлын хэсэгт хуваарилагдан, өнгөрсөн 3 дугаар сараас хойш АСЕМ-ын дагалдах хурлуудад олон төрлийн үйл ажиллагаа, бэлтгэл зохион байгуулалтад туслан ажиллав.
Монгол Улсад зохион байгуулсан хамгийн том олон улсын хэмжээний үйл ажиллагаанд англи хэлтэй 545, орос хэлтэй 113, хятад хэлтэй 36, герман хэлтэй 26, Солонгос хэлтэй 64, Япон хэлтэй 52, турк хэлтэй 17, бусад хэлээр буюу франц, унгар, польш, итали, испани хэлний мэдлэгтэй 11 сайн дурын хүн (давхардсан тоогоор) ажилласан болохыг Гадаад хэргийн яамны дэргэдэх АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны мэргэжилтэн Д.Энхтуяа мэдээлэв.
Тухайлбал, зөвхөн АСЕМ-ын Хэвлэлийн төвд л гэхэд 120 гаруй сайн дурынхан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд туслалцаа үзүүлж ажиллаж байгаа бол Чингисийн Хүрээ цогцолборт 100 гаруй Сайн дурынхан Бэсрэг Наадмыг амжилттай зохион байгуулахад, дээд хэмжээний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр 38 түнш зочид буудалд 402 сайн дурын ажилтан туслалцаа үзүүлж ажиллажээ.
Илүү дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж үзнэ үү! To read more, please click on following link: АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Монголын түүхэнд хамгийн олон сайн дурынхан ажиллав | Montsame News