“ASEM 11 Volunteers”, which is mainly consisted of Mongolian youth (university students), support the organization of the ASEM meetings. The volunteer management, including recruitment, training and deployment, is led by the ASEM 11 Volunteer Working Group under the ASEM Office in Mongolia. About 50 volunteers already supported the Parliamentary Partnership Meeting in April and Senior Officials’ Meeting in May.


The United Nations (UN) in Mongolia also support the “ASEM 11 Volunteers”, by deploying 3 (three) national UN Volunteers. FAO (Food and Agriculture Organization of UN), UNICEF (UN Children’s Fund) and UNDP (UN Development Programme) contributed to recruiting the UN Volunteers. The 3 national UN Volunteers bring their knowledge and experience in the volunteer management, media and communications coordination, documentation and reporting, as well as youth engagement and development.

Recruitment and conducting a series of volunteer trainings is in progress. It is expected that in total around 1,500 local youth volunteers will be recruited in cooperation with universities in Ulaanbaatar. The youth volunteers will receive general induction training about the ASEM and volunteerism; functional skills enhancement training; volunteer soft skills and representation training.


The Mongolian youth volunteers play an important part throughout the ASEM period. In particular, the assistance and hospitality from the volunteers, for instance welcoming delegations at the airport, escorting participants during meetings and forums, providing documentation and translation assistances, distributing info sheets will be crucial for the smooth logistical flow.  
Even after the ASEM 11, the volunteer scheme, knowledge and experience will serve as a strong base for further endeavors to work with volunteers in various scales of public events in the country. It will also help promote youth participation and volunteerism in Mongolia.

Сайн дурынхны үйл ажиллагаанд НҮБ-ын ажилтнууд тусалж байна

АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллаж буй оюутан залуусыг бэлтгэх, дадлагажуулах ажилд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж, сайн дурын гурван мэргэжилтэнг томилоод байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн ажиллаж буй тэдгээр үндэсний сайн дурын мэргэжилтнүүд АСЕМ-д сайн дураар ажиллах 1500 орчим оюутан залууст олон улсын арга хэмжээ зохион байгуулах болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, баримт бичиг, тайлан боловсруулах дадлага олгож, залуусын идэвх оролцоог сайжруулах, туршлага суулгах чиглэлээр ажиллаж байна.


Сайн дурын ажилтнуудыг бүртгэхээс эхлээд зохион байгуулалтад оруулах, сургалт семинар явуулах ажлыг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Сайн дурын ажилтнуудыг хариуцсан баг удирдаж байгаа бөгөөд Сайн дурынхны  штаб Монголын Хүүхдийн ордонд байрлаж байна.
Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн эдгээр залуусыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх  4 төрлийн  сургалтад хамруулж байна. Сургалтаар дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, хөтөч тайлбарлагчаар болон үйлчилгээний салбарт ажиллах стандарт шаардлага гэх мэт мэдлэгийг олгож байна.

Өнгөрөгч 4 дүгээр сард болсон Ази-Европын парламентын түншлэлийн уулзалт болон 5 дугаар сарын 12-13-нд болсон Ахлах албан тушаалтны уулзалтын зохион байгуулалтад 50 гаруй сайн дурын ажилтан оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд байгаа.  Цаашид бусад арга хэмжээний үеэр төлөөлөгчдийг нисэх буудалд тосох, уулзалтын үеэр зочдыг дагалдах, бичиг баримтын болон орчуулгын ойр зуурын үйлчилгээ үзүүлэх, хэвлэмэл мэдээллийг тараах гэх мэт үүргийг хүлээх юм.


Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх юм. Мөн энэ нь Монгол Улсад залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын ажлыг өргөжүүлэх томоохон түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал юм. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд илүү их өгөөж авчирдаг төдийгүй тухайн хүний хувьд өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож байдгаараа онцлогтой.

Сайн дураараа нийгмийн тусын тулд ажиллана гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Товчхондоо, “сайн дурын үйл ажиллагаа” гэх ойлголтыг “чин сэтгэлийн угаас цаг зав, хүч хөдөлмөрөө гарган бусдад тусалж, үүнийхээ төлөө ямар нэгэн шан харамж авдаггүй буянтай ажил” гэж тодорхойлж болох юм.