Дэлхийн хөгжингүй орнуудад жил бүр зохион байгуулагдаж, Ази болон Европ тивийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг АСЕМ-ын Дээд түвшний томоохон хэмжээний уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулж байна.

Эх сурвалж: gogo.mn

Аливаа уулзалт, арга хэмжээний ард сайн баг байж тухайн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах нөхцөл боломж нь бүрддэг. Тэгвэл АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зохион байгуулалтын гол цөм нь болж буй хүмүүс бол САЙН ДУРЫНХАН

Тухайлбал энэ сарын 4-6-ны өдрүүдэд болсон "Ази, Европын ард түмний чуулган"-ы зохион байгуулалтын ажилд АСЕМ-ын сайн дурын 100 гаруй ажилтан амжилттай оролцов. Сайн дурын ажилтнууд ялгах тэмдэг, цэнхэр өнгийн хувцас, хэрэгслээр жигдэрсэн учир олны дундаас тэднийг танихад амар байлаа. 

Тэд зочдыг тосох, бүртгэх, орчуулга хийх, хурлын тэмдэглэл хөтлөх, сэтгүүлчдэд туслах зочид төлөөлөгчид нийслэлээр аялах үед нь дагалдан хэлмэрчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байв.

Тухайлбал энэ сарын 4-6-ны өдрүүдэд болсон "Ази, Европын ард түмний чуулган"-ы зохион байгуулалтын ажилд АСЕМ-ын сайн дурын 100 гаруй ажилтан амжилттай оролцов. Сайн дурын ажилтнууд ялгах тэмдэг, цэнхэр өнгийн хувцас, хэрэгслээр жигдэрсэн учир олны дундаас тэднийг танихад амар байлаа. Тэд зочдыг тосох, бүртгэх, орчуулга хийх, хурлын тэмдэглэл хөтлөх, сэтгүүлчдэд туслах зочид төлөөлөгчид нийслэлээр аялах үед нь дагалдан хэлмэрчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байв.

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн 5 курсийн оюутан Б.Лхадагва АСЕМ-ын сайн дурын ажилтнуудын нэг. Тэрээр ангиасаа хоёр хүүхдийн хамт СУИС-аас АСЕМ-ын сайн дурын ажилд оролцохоор сонгогджээ.



"Миний хувьд энэ бол анхны сайн дурын ажил. Сэтгэгдэл маш өндөр байна. Шинэ танилтай болох, аливаа арга хэмжээг удирдан зохион байгуулах, багаар ажиллахад суралцах гэх ирсэн оюутан залуус их бий. Би ч гэсэн тэдний нэг. Сайн дурын ажилд хамрагдсанаар би хариуцлага хүлээж сурах, хүмүүстэй харилцахыг сурч байна. Хэдийгээр цалин хөлсгүй ажиллаж байгаа ч гэсэн АСЕМ-ын сайн дурын ажилтан байсан гэдэг нь өөрөө ирээдүйд гадаад руу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад, ажилд ороход түлхэц болно" гэж тэрээр хэллээ.

Их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн сайн дурын ажилтнуудыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх  дөрвөн төрлийн  сургалтад хамруулжээ.

Илүү дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж үзнэ үү! To read more, please click on following link: Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалттай АСЕМ-ын САЙН ДУРЫНХАН | Gogo News